Мэдээ

УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Булган аймагт ажиллалаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Булган аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга З.Батзоригтой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээгээр аймаг, дүүргийн удирдлагууд эдийн засгийн хөгжлийн онцлогоо харгалзан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн шийдвэрээр сангаа өөрсдөө зарцуулах юм байна. Булган аймагт эхний ээлжинд 845,6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэхээр гэрээ байгуулж байна.

Үүний дараа Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор хүнс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж тодорхой аймгуудад 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байгаа гэж УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гэрээ байгуулах үеэр мэдэгдсэн.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Төмөрхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон аймгийн удирдлагууд оролцон юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

БҮТЭЭЛЧ БУЛГАН-''БАЯН ДАШ ХАЙРХАН'' ХХК