Мэдээ

80 жилийн ойн баярын хандивын үйл ажиллагааг “Булган Инноваци” ТББ хариуцан ажиллахаар боллоо

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын хандивын үйл ажиллагааг “Булган Инноваци” ТББ хариуцан ажиллахаар болж 80 жилийн үйл ажиллагааг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Булган Инноваци” ТББ өнгөрсөн жил Хутаг-Өндөр суманд болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хохирсон иргэдэд тусламж үзүүлэх хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан ба гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалтуудын аймаг, орон нутагтаа олон удаа зохион байгуулсан туршлагатай залуучуудын нэгдэл юм.

Булган аймгийн 80 жилийн хандивын дансны ил тод байдал, зарцуулалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллахаар уг гэрээнд тусгагдсан байна.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ