Мэдээ

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ ХАМТАРСАН ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газраас санаачлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтарсан зангиагүй уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалт зөвлөгөөнд прокурорууд болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, прокурорын туслах ажилтнуудын хамт оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Лхагвасүрэн зөвлөгөөнийг нээж 2018 онд Прокурорын байгууллагаас хяналтын ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан өгсөн чиглэл холбогдох мэдээллийн талаар танилцуулж, ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв “Прокурорын байгууллагаас 2017 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлын товч танилцуулга”, “Шинэчлэн батлагдсан Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний анхаарах зарим асуудал”-ын талаар, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам “Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй анхаарах зарим асуудлын талаар” тус тус мэдээлэл хийсэн байна.

Мөн шинэчлэн батлагдсан Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй зарим ойлгомжгүй асуудал, цаашид анхаарвал зохих ажлын талаар санал солилцсон байна.

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ