Мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газарт энэ сарын 2-6-ны өдрүүдэд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв нь оролцсон бөгөөд зөвлөгөөний үеэр УЕПГ-ийн хэлтсийн дарга нарын өгсөн үүрэг, чиглэл, анхаарах асуудлын талаар прокурор, туслах ажилтнуудад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр танилцууллаа.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос дээд шатны прокурорын өгч буй үүрэг, чиглэлийн дагуу хяналтын ажлын чанар үзүүлэлтийг ахиулах, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах, зайлшгүй хийгдвэл зохих ажлуудын талаар дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тодорхой чиглэл өгч ажиллаа.

Мөн орлогч прокурор Ж.Болорпүрэв нь нэгдсэн сургалт зөвлөгөөний үеэр заалгасан Монголын оюун ухааны академийн захирал, илтгэгч Х.Хатанбаатарын “Тархиа үр дүнтэй ашиглах нь” сэдэвт сургалтыг тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулж, ой тогтоолт хөгжүүлэхэд баримтлах дүрэм, ой тогтоолтын аргачлалын зарчим, арга техникийн талаарх ойлголтыг өгч дасгал ажил хийлгэсэн нь оролцогчдын сонирхол, идэвхийг сэргээсэн үр дүнтэй сургалт боллоо.

Булган 80-н жил