Мэдээ

ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах сургалтыг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.01.16/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин ван Ханддоржийн танхимд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХАСХОМ/ шинэчлэн гаргах сургалтыг зохион байгууллаа.

Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг хэрэгжүүлэх, сурталчлах, 2018 оны шинэчилсэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан цахим бүрдүүлэлтийн талаар мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудалд арга зүйн заавар өгөх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газраас Хяналт шинжилгээний албаны дарга Л.Сүх-Очир, Хяналт шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн Ч.Анхбаяр, Хяналт шинжилгээний албаны мэргэжилтэн Д.Одонтуяа нар авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гардаг зөрчил, цаашид анхаарах асуудал, мөн мэдүүлэг гаргагчийн үүрэг, ХАСХОМ-ийн хяналт, үүрэг, хариуцлагын талаар заавар, зөвлөмж өгөх зэрэг сургалт хичээл орлоо. ХАСХОМ гаргагч болон эрх бүхий албан тушаалтнууд нийт 178 хүн сургалтад оролцлоо.

Булган 80-н жил