Мэдээ

НҮҮДЛИЙН ТАМГЫН ГАЗАР СУМДАД АЖИЛЛААД ИРЛЭЭ

Идэр есийн жавар тачигнасан 2018.01.09-12-ны өдрүүдэд Булган аймгийн Засаг дарга З.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдад “Нүүдлийн тамгын газар” ажиллууллаа. Тус ажлын хэсэг Засаг даргын зөвлөх О.Гантулга тэргүүтэй хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан юм. "Нүүдлийн тамгын газар"-ын ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн бүтээн байгуулалтын ажлуудын танилцуулга, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилсан “Шинэ хөдөө” төслийн талаарх мэдээ мэдээллүүдийг тайлагнан, иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсож, харилцан ярилцлаа. Агентлагийн дарга нар суманд үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, хамтран ажилласан. Ажлын хэсэг дараах чиглэлээр голчлон үйл ажиллагаа явууллаа. Үүнд: 

-Мал, аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
-Малчдад цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгч, санал авлаа
-Сумын удирдлага, штаб, онцгой комиссын үйл ажиллагаа, зудын гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө, зудыг хохирол багатай даван туулах чиглэлээр урьдчилан авсан арга хэмжээтэй танилцаж үүрэг чиглэл өглөө
-Малын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан малын гоц халдварт болон халдварт өвчний голомт шинээр үүсэх, голомтын бүс хязгаар тэлж болзошгүй байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээ,
-Сум, багийн фондод бэлтгэсэн өвс, тэжээлийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг төлөвлөлөө

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ