Мэдээ

Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа

Булган аймгийн Рашаант сумын 2 ба 3-р багийн нутаг буюу сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Рашаант сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 11-ны өдрийн А/05 хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжаар сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна. Өнөөдрийн байдлаар /2018.01.15/ 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан хаагч, Рашаант сумаас 4 иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр нэг пургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байна. Шүлхий өвчний дэгдэлтийг зогстол хорио цээр үргэлжилнэ хэмээн аймгийн Онцгой байдлын газраас бидэнд мэдээллээ.

Булган 80-н жил