Мэдээ

“Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа

Булган аймгийн Цагдаагийн газраас “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Сахилга ёс зүйн зөвлөлөөс алба хаагчдын сахилга хариуцлагын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Орхон аймгийн ШУТИС-ийн ахлах багш, Олон улсын эмэгтэй эрдэмтдийн Орхон аймаг дахь тэргүүн, Эрдэмтдийн холбооны тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Б.Энхцэцэгийг урьж, “Харилцааны соёл” сэдвээр алба хаагчдад сургалт оруулсан нь цагаа олсон үр дүнтэй ажил боллоо. Мөн Цагдаагийн газрын дарга З.Гомбо сахилга хариуцлагын чиглэлээр үүрэг өгсөн юм. Зөвлөгөөний үеэр сүүлийн таван жил сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй, арга хэмжээ авагдаагүй 15 алба хаагч, сүүлийн 10 жил сахилгын арга хэмжээ авагдаагүй 12 алба хаагчдад шагнал гардууллаа.

 

 

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ