Мэдээ

“БУЛГАН ХОТЫН ХАВАР” шилдгүүдээ шалгарууллаа

  • .

  • 2018-04-26

  • 26

Булган сумын Соёлын төвөөс хүүхэд, багачуудын дунд анх удаа санаачлан зохион байгуулсан “БУЛГАН ХОТЫН ХАВАР” хүүхдийн урлагийн наадмын дүн гарлаа. Шалгарсан оролцогчдын бүтээлүүдээр нэгдсэн гала тоглолт зохион байгуулсан ба Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд шилдгүүдэд шагнал гардууллаа.
Шилдэг сургууль:
1-р бүрэн дунд сургууль
Шилдэг багш:
Шилдэг багш Х.Мөнхтогтох /ЭӨЦС/
Тусгай байр:
4-р цэцэрлэг Старс хамтлаг
3-р цэцэрлэг Янзага хамтлаг
1. Хөгжмийн гоцлол
Дунд нас
1-р байр Энхтайван Цэрэнням /ЭӨЦС/
2-р байр Норпил Тэмүүлэн /ЭӨЦС/
3-р байр Эрдэнэжаргал /1-р сургууль/
Ахлах нас
1-р байр Батбаатар Тэргэл /ЭӨЦС/
2-р байр Төгсбат Элбэгзаяа /Соёлын ордон/
3-р байр Батжаргал Долгорсүрэн /1-р сургууль/
2. Гоцлол бүжиг :
Цэцэрлэг
1-р байр Хишигдаваа Чулуунхүү /4-р цэцэрлэг/
2-р байр Батцагаан Мөнх-Ундрал /1-р цэцэрлэг/
3-р байр Бямбабаяр Гэгээнээ /7-р цэцэрлэг/
Бага нас
1-р байр Батбулган Мөнхжавхлан /1-р сургууль/
2-р байр Номин –Эрдэнэ /ЭӨЦС/
3-р Төгсбат Ивээл жаргал /1-р сургууль/
Дунд нас
1-р байр Үүрийнгэгээ Анударь /сдс/
2-р байр Б.Сувд –эрдэнэ /1-р сургууль/
3-р байр Нарантуяа Анужин /1-р сургууль/
Ахлах нас
1-р байр Мягмаржав Хүслэн /ЭӨЦС/
2-р байрУуганбаяр Урангоо /1-р сургууль/
3-р байр Өнөрбуя Мөнхцас /ЭӨЦС/
3. Ардын дуу
Цэцэрлэг
1-р байр Ууганбаяр Янжинлхам /3-р цэцэрлэг/
2-р байр Очирбат Номуундарь /7-р цэцэрлэг/
3-р байр Батжаргал Ариунбат /3-р цэцэрлэг/
Бага нас :
1-р байр Пүрэвцэнд Ундрал /1-р сургууль/
2-р байр Мөнхжингоо /ЭӨЦС/
3-р байр Сувд /ЭӨЦС/
Дунд нас
1-р байр Ш.Амарболд /Соёлын ордон/
2-р байр Сүхбаатар Эрдэнэзаан /3-р сургууль/
3-р байр Эрдэнэбулган Нарангэрэл /ЭӨЦС/
Ахлах нас
1-р байр Мөнхболд Биндэръя /СДС/
2-р байр Батсуурь Цэрэннүү /1-р сургууль /
3-р байр Бүдрагчаа Түвшинтөр /ЭӨЦС/
4. Эстрад дуу:
1-р байр Ганболд Зол-эрдэнэ Соёлын ордон
2-р байр Оюун Цогтгэрэл /ЭӨЦС/
3-р байр Мөнхсүлд Мөнх-ертөнц /1-р сургууль/
5. Зохиолын дуу:
Цэцэрлэг
1-р байр Батзориг Эгшиглэн /4-р цэцэрлэг/
2-р байр Тунгалагтамир Оюунгэрэл /7-р цэцэрлэг/
3-р байр Алтангарьд Энхуянга /6-р цэцэрлэг/
Бага нас
1-р байр Эрдэнэ Золбаяр /ЭӨЦС/
2-р байр Түвшинбаяр Анударь /1-р сургууль/
3-р байр Жаргалсайхан Баяндэлгэр /ЭӨЦС/
Дунд нас
1-р байр Цогтсайхан Баяржаргал /Соёлын ордон/
2-р байр Лхагвасүрэн Солонго /3-р сургууль/
3-р байр Учралзаяа /1-р сургууль/
Ахлах нас
1-р байр Гэрэлцогт Билгүүн /3-р сургууль/
2-р байр Наранмандах Бямбадорж /1-р сургууль/
3-р байр Бямбадорж Ариунжаргал /ЭӨЦС/
6. Уран уншлага:
Цэцэрлэг
1-р байр С.Нандин –эрдэнэ /2-р цэцэрлэг/
2-р байр Туяацэцэг Мөнх-ивээл /4-р цэцэрлэг/
3-р байр Есүй /7-р цэцэрлэг /
Бага нас
1-р байр Танхилсолонго /1р сургууль/
2-р байр Т.Ивээлжаргал /1р сургууль/
3-р байр Г.Түшиг /3-р сургууль/
Дунд нас
1-р байр Мөнх-эрдэнэ Оюундарь /1-р сургууль/
2-р байр Өнөболд /ЭӨЦС/
3-р байр Ганчимэг /1-р сургууль/
Ахлах нас
1-р байр Номин-Эрдэнэ /1-р сургууль/
2-р байр Сайнсанаа /1-р сургууль/
3-р байр Ягаанзул /1-р сургууль/
7. Ардын бүжиг хамтлаг:
1-р байр Үндэстэн хамтлаг /1-р сургууль/
2-р байр Угсаатан хамтлаг /ЭӨЦС/
3-р байр Адуучин залуус хамтлаг /1-р сургууль/
2-р цэцэрлэг Талст хамтлаг
1-р сургууль Уянга хамтлаг
8. Язгуур урлаг:
1-р байр Цомирлог-1 хамтлаг /Соёлын ордон /
2-р байр Цомирлог -2 хамтлаг
3-р байр Шуранхай /Соёлын ордон/
9. Цэнгээнт бүжиг:
1-р байр Жимсний чанамал хамтлаг /3-р сургууль /
2-р байр Улаансарнай /ЭӨЦС/
10. Морин хуур хамтлаг:
1-р байр Мөнгөн хуур хамтлаг /ЭӨЦС /
2-р Айзам хамтлаг /1-р сургууль/
3-р байр Хүрэл хуур /Соёлын ордон /
11. Чөлөөт бүжиг хамтлаг:
1-р байр Индэр биндэр хамтлаг /Соёлын ордон/
2-р байр Жимсний чанамал хамтлаг /3-р сургууль/
12. Хамтлаг дуу:
1-р байр Эмоци -2 хамтлаг /Соёлын ордон/
2-р байр Арт гайс хамтлаг /СДС/
3-р байр Гүүд хамтлаг /ЭӨЦС/

Иргэн та “Жорлонгоо өөрчилье” хувьсгалд нэгдээрэй

  • .

  • 2018-04-26

  • 56

Өнөөдөр /2018.04.25/ “Нутгийн шийдэл сан”-аас “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд явагдаж буй “Жорлонгоо өөрчилье” хэмээх төслийн сургалтыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Чин ван Ханддоржийн танхимд болж төслийн багийнхан, аймгийн 16 сум 1 тосгоны сумдын удирдлагууд, байгаль орчны салбар хариуцсан мэргэжилтэнүүдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн идэвхтэй оролцлоо. Сургалтын нээлтэд үе үеийн аймгийн Засаг дарга нар оролцсон нь төслийн багийнхан талархалтай хүлээн авлаа.

Сургалтаар тус сангийн тэргүүн, Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл мөн төслийн багш нар нүхэн жорлонг өөрчлөх эрүүл ахуйн шаардлага, хууль эрхзүйн стандартын ямар эрхзүйн орчин бүрдүүлэх, жорлонгоор бизнес хэрхэн хийж болох, иргэдийн оролцоотойгоор жорлонгоо яаж өөрчилсөн жишээ, эдийн засаг санхүү төсөв хөрөнгийг хэрхэн босгох, жорлонгоо өөрчлөх хүмүүс шийдвэр гаргахдаа голлон анхаарах асуудал зэрэг лекц хичээлүүд орлоо.

Үргэлжлүүлэн дадлага ажлаар Булган аймагт тохирсон тал нутагтаа ээлтэй өнгө үзэмжийг бүрдүүлж, олон газрыг ухаж сэндийлэн бохирдуулахгүйгээр эрүүл мэндэд ээлтэй жорлонтой болох боломжууд, ямар технологи сонгох, бизнес эрхлэхэд анхаарах зүйлс, орон нутагт зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах, санхүүгийн эрхзүйн шийдлийн талаар зөвлөлөө. Манай аймаг нь газар тариалангийн нөөц, үртэсний нөөц, биологийн нөөц ихтэй баялаг хөрстэй. Эдгээр нөөцийг ашиглан цэвэр ус болон урсгал усаа хэрхэн хадгалж авч үлдэх технологиудыг заалаа. Сургалтад хамрагдсанаар хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд жорлонгоо өөрчлөх нь нэн чухал гэдэгт санал, хүсэл нэгдэн бүгд сертификаттай боллоо.

“Нутгийн шийдэл” ТББ-тай хамтран “Жорлонгоо өөрчилье” төслийн сургалт Монгол орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт ажиллах юм байна. Төслийн багийнхан 20 дахь аймагтаа манай Булган аймагт ирж сургалтаа зохион байгуулж, энэхүү сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Бид тогтвортой ирээдүйг бий болгохын тулд ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах учиртай. Хүн бүхэн тав тухтай эрүүл орчинд бие засах эрхтэй. Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин, хүүхэд эрүүл байх ажээ.

Улсын төрөлжсөн олимпиад боллоо

  • .

  • 2018-04-24

  • 47

Булган аймагт Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа 2018 оны 04-р сарын 19, 20-ны өдрүүдэд 11 хичээл цахимаар болон эчнээ хэлбэрээр зохион байгуулагдлаа. Булган суманд 22, 23-ны өдрүүдэд Мэдээлэл зүйн багш, сурагч, Техник, технологийн 22-р олимпиад 9 төрлөөр тус тус амжилттай явагдаж дууслаа.

Улсын төрөлжсөн олимпиадад нийт 13 хичээлийн 46 төрөлд 581 багш, суралцагч оролцсон байна. Энэхүү олимпиадын багийн дүнг тухайн сургуулийн оролцоогүй төрлийг хасч, бага онооны системээр гаргаснаас бүрэн дунд сургуулийн багийн төрөлд:
Булган сумын 1 дүгээр сургууль 3,55 оноогоор1 дүгээр байр, Булган сумын “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургууль 2 дугаар байр, Булган сумын 3 дугаар сургууль 3 дугаар байр эзэлж, суурь боловсролын сургуулийн багийн төрөлд: Могод сумын сургууль 1 дүгээр байр, Бугат сумын сургууль 2 дугаар байр, Хангал сумын сургууль 3 дугаар байранд тус тус шалгарсан байна.

80 жилийн ойн баярын хандивын үйл ажиллагааг “Булган Инноваци” ТББ хариуцан ажиллахаар боллоо

  • .

  • 2018-04-25

  • 12

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын хандивын үйл ажиллагааг “Булган Инноваци” ТББ хариуцан ажиллахаар болж 80 жилийн үйл ажиллагааг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Булган Инноваци” ТББ өнгөрсөн жил Хутаг-Өндөр суманд болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хохирсон иргэдэд тусламж үзүүлэх хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан ба гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалтуудын аймаг, орон нутагтаа олон удаа зохион байгуулсан туршлагатай залуучуудын нэгдэл юм.

Булган аймгийн 80 жилийн хандивын дансны ил тод байдал, зарцуулалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллахаар уг гэрээнд тусгагдсан байна.

“БУЛГАН ХОТЫН ХАВАР” хүүхдийн урлагийн наадам болж байна

  • .

  • 2018-04-24

  • 14

Булган сумын Соёлын ордноос санаачлан “Булган нэг үе” ТББ-ын санхүүжилтээр “БУЛГАН ХОТЫН ХАВАР” хүүхдийн урлагийн наадмыг Булган сумын хүүхэд, багачуудын дунд анх удаа зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .

Солонгос улс дахь Булганчууддаа талархсанаа илэрхийлье

  • .

  • 2018-04-21

  • 19

Ажлын цаг шилжүүлэх тухай захирамж

  • .

  • 2018-04-20

  • 21

Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын ажлын цагийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өглөө 8.00 цагт эхлэхээр боллоо.

“ЦЭВЭР ОРЧИН - ЦЭМЦГЭР БУЛГАН” АЯН ЗАРЛАГДЛАА

  • .

  • 2018-04-17

  • 55

“ЦЭВЭР ОРЧИН - ЦЭМЦГЭР БУЛГАН” АЯНЫ УДИРДАМЖ

Нэг. Аяны зорилго

          “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, “Хог хаягдлын тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх,иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, Улсын баяр наадам, аймгийн 80 жилийн ойн тэмдэглэлт баярын өмнө хоггүй цэвэр сайхан орчныг бүрдүүлэхэд  оршино.

Хоёр. Хамрах хүрээ

          Аймаг, сум, багийн Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

Гурав. Хэрэгжүүлэх хугацаа

          Аймгийн хэмжээнд “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

  • Нэгдүгээр үе шат: 2018 оны 04 дүгээр сарын 05-наас 06 дугаар сарын 05-ны өдөр
  • Хоёрдугаар үе шат: 2018 оны 06 дугаар сарын 06-наас 09 дүгээр сарын 05-ны өдөр

Дөрөв. Аяны үйл ажиллагааны чиглэл

          Аяныг хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, сургалт сурталчилгаа зохион байгуулах, болзолт уралдаан зарлах, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх гэсэн чиглэлээр хийж гүйцэтгэнэ.

Нэгдүгээр чиглэл: Хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах

  1. Төв суурин газарт нийтийн эзэмшлийн талбай, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах
  2. Сум, багуудад өвөлжөө, хаваржаа, бэлчээр, гол горхи, нуур цөөрмийн хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх /Сэг зэмийг устгах ажлыг сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг хариуцан хийж гүйцэтгэх/
  3. Улсын болон орон нутгийн чанартай зам, уул даваа, овоо тахилгын хог хаягдлыг цэвэрлэх
  4. Эзэнгүй хог хаягдал, хууль бус хогийн цэгүүдийг цэвэрлэх, дарж булах
  5. Улсын баяр наадам, аймгийн 80 жилийн ойн баярын өмнө, хойно нийтийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах

Хоёрдугаар чиглэл: Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт

  1. Сум бүр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын зураглал, төлөвлөгөө гарган ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  2. Бүх нийтээр мод тарих өдөрт сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулах
  3. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эзэнжүүлж амьдралтын хувийг нэмэгдүүлэх

Гуравдугаар чиглэл: Сургалт сурталчилгаа

  1. Аяныг олон нийтэд сурталчилсан өдөрлөг, сурталчилгааны ажил зохион байгуулах
  2. Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, эргүүлэн ашиглах талаар сургалт зохион байгуулж, сурталчилгааны материал хэвлүүлэн тараах
  3. Мод бут тарьж арчилах, цэцэрлэгжүүлэлтийн талаар сургалт зохион байгуулж, сурталчилгааны материал хэвлүүлэн тараах
  4. Сумдад “Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж, “Эко клуб” байгуулан үйл ажиллагааг жигдрүүлэх

Дөрөвдүгээр чиглэл: “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдаан зарлаж дүгнэх

  1. “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” уралдааны болзлыг сумдад хүргүүлэх
  2. Уралдааны болзлын дагуу тайлангаа ирүүлсэн сумдаас 5 сумыг сонгон зохион байгуулсан ажилтай газар дээр нь очиж танилцан 3 сумыг уралдааны болзлын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан байр эзлүүлэх
  3. Уралдаанд эхний байр эзэлсэн сумдын шагналыг 06 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-өөр гардуулан өгнө.

Тавдугаар чиглэл: Хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх 

  1. Хог хаягдалтай холбоотой зөрчлийг шийдвэрлэх ажлыг иргэд байгууллагуудад ойлгуулан таниулах ажлыг сум бүр зохион байгуулах /Сум, багийн Засаг дарга, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байцаагч хариуцан хийх/
  2. Олон нийтийн байцаагч ажиллуулж, ил задгай, зориулалтын бус газар хог хаягдал хаях, шатаах зөрчлүүдэд тогтмол хяналт тавих
  3. Хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх, сум, багийн Засаг дарга, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчдын зөрчил гаргагчдад оногдуулах торгууль, шийтгэврийн ажлыг эрчимжүүлэх

 

"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХЬ ШАТНЫ НЭЭЛТ 4 САРЫН 4-НД ЭХЭЛНЭ.

  • .

  • 2018-04-03

  • 54

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар 4 сарын 4-нд эхлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр 2018 онд 15-39 насны иргэдийг B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм. Дээрх насны иргэн та 4 дүгээр сарын 4-ний 10:00 цагт Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүрэлцэн ирээрэй.

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ ХАМТАРСАН ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

  • .

  • 2018-03-29

  • 76

Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газраас санаачлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтарсан зангиагүй уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалт зөвлөгөөнд прокурорууд болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, прокурорын туслах ажилтнуудын хамт оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Лхагвасүрэн зөвлөгөөнийг нээж 2018 онд Прокурорын байгууллагаас хяналтын ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан өгсөн чиглэл холбогдох мэдээллийн талаар танилцуулж, ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв “Прокурорын байгууллагаас 2017 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлын товч танилцуулга”, “Шинэчлэн батлагдсан Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний анхаарах зарим асуудал”-ын талаар, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам “Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй анхаарах зарим асуудлын талаар” тус тус мэдээлэл хийсэн байна.

Мөн шинэчлэн батлагдсан Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй зарим ойлгомжгүй асуудал, цаашид анхаарвал зохих ажлын талаар санал солилцсон байна.

ТУРКИЙН АРД ТҮМНИЙ ХАЛУУН СЭТГЭЛ БУЛГАН НУТГИЙГ ЗОРИЛОО

  • .

  • 2018-03-20

  • 177

Бүгд найрамдах Турк улсын ТИКА олон улсын байгууллага нь Булган аймагтай хамтын ажиллагаатай билээ. Өнөөдөр /2018.03.20/ тус улсын Засгийн газрын Шадар сайд Хакан Чувашолу Монгол улсад айлчлал хийсэн юм. Тус айлчлалынхаа хүрээнд Булган аймагт учраад буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэн 320 тонн тэжээлийг УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга болон сум , орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон аймаг, орон нутгийн хүсэлтийг ийнхүү дэмжин ажилласанд Булган нутгийн нийт зон олны өмнөөс Турк улсын ард түмэнд талархал илэрхийлье.

 

БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • .

  • 2018-03-19

  • 78

Улсын Ерөнхий прокурорын газарт энэ сарын 2-6-ны өдрүүдэд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв нь оролцсон бөгөөд зөвлөгөөний үеэр УЕПГ-ийн хэлтсийн дарга нарын өгсөн үүрэг, чиглэл, анхаарах асуудлын талаар прокурор, туслах ажилтнуудад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр танилцууллаа.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос дээд шатны прокурорын өгч буй үүрэг, чиглэлийн дагуу хяналтын ажлын чанар үзүүлэлтийг ахиулах, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах, зайлшгүй хийгдвэл зохих ажлуудын талаар дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тодорхой чиглэл өгч ажиллаа.

Мөн орлогч прокурор Ж.Болорпүрэв нь нэгдсэн сургалт зөвлөгөөний үеэр заалгасан Монголын оюун ухааны академийн захирал, илтгэгч Х.Хатанбаатарын “Тархиа үр дүнтэй ашиглах нь” сэдэвт сургалтыг тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулж, ой тогтоолт хөгжүүлэхэд баримтлах дүрэм, ой тогтоолтын аргачлалын зарчим, арга техникийн талаарх ойлголтыг өгч дасгал ажил хийлгэсэн нь оролцогчдын сонирхол, идэвхийг сэргээсэн үр дүнтэй сургалт боллоо.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 245 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ