Бүртгэл

ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгүүлэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх баримт бичиг:
Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
•  Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
•  Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
•  Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
•  Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/а4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнэээ дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
•  Хашаа байшин, хувийн сууцны план зураг
•  Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна
Бүртгэлийн хураамж: Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртэглийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ