Бүртгэл

ОРОН СУУЦ БОЛОН АВТО ЗОГСООЛЫН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгүүлэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх баримт бичиг:
•  Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна./
•  Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
•  Орон сууц /авто зогсоол/-ыг захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
•  Орон сууц /авто зогсоол /-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
•  Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг уг орон сууцыг барисан иргэн, аж ахуй нэгжээс авна./
•  Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
•  Орон сууц /авто зогсоол/-ны план зураг
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Бүртгэлийн хураамж: Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар/
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил