Бүртгүүлэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх баримт бичиг:
• Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/ тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна/
• Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
• Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
• Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Бүртгэлийн хураамж: Тэмдэгтийн хураамж: 5000 төгрөг Төрөөс хувьчилсан орон сууц баталгаажуулах
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567