Бүртгэл

ГАЗРААС БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгүүлэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх баримт бичиг: Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
• Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
• Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
• Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
• Газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар
• Газар эзэмших гэрээний хуулбар
• Кадастрын зураг эх хувь./Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
• Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 цагаан цаасан дээр нааж тайлбар бичих, 2 ба түүнэээ дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол тус тусад нь, мөн нэг фото зурагт бүгдийг нь багтааж авах/
• Барилгын давхруудын план зураг
• Барилгын батлагдсан ажлын зураг
• Үүсгэн байгуулагчдын иргэний үнэмлэхний хуулбар
• аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна
•Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Хоёр. Иргэний бүрдүүлэх баримт бичиг:
• Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэтийг бичиж гарын үсгээ зурсан байна.
• Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
• Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
• Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар
• Газар эзэмших гэрээний хуулбар
• Кадастрын зураг эх хувь./Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
• Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг./А4 цаасан дээр нааж тайлбар бичих, бүртгэлд хоёр ба түүнэээ дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол тус тусад нь, мөн нэг фото зурагт бүгдийг нь багтааж авах/
• Барилгын батлагдсан ажлын зураг, схем
• Барилгын давхруудын план зураг
• Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна.
• Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Бүртгэлийн хураамж: Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
Банкны нэр: Төрийн банк  
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ