Бүртгэл

АРИЛЖИХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгүүлэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх баримт бичиг:
•  Арилжих гэрээ /арилжих гэж буй эд хөрөнгө оршин байгаа аль нэг дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
•  Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
•  тухайн арилжих гэрээнд үнийн дүнгийн зөрүү үүссэн бол үнийн дүнгийн зөрүүнээс 2 хувийн татвар төлөх.
•  Мэдүүлэг бөглөнө.. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай 40.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил