Бүртгэл

ХУДАЛДАХ–ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Худалдах-худалдан авах гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
•  Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний болон татварын хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай 40.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ