Бүртгэл

АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ ШИЛЖСЭНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь / Гэрчилгээг эх хувиар хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана./
•  Худалдан авсан өмчлөгч, хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
•  Эд хөрөнгийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн акт
•  Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт
•  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, албан бичиг /эх хувь/
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  
Дансны дугаар: 120000085567

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ