Бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ /САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ/ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн ажлын 3 хоногт, яаралтай ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
Түрээсийн гэрээ / гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
•  Түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхийн хуулбар
•  Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
•  Мэдүүлэг бөглөнө. Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Шийдвэрлэх хугацаа: энгийн, яаралтай
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: Энгийн 10.000 төгрөг, Яаралтай 20.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил