Бүртгэл

СЕРВИТУТЫН ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Бүртгэх хугацаа: Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт бүртгэнэ.
Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
Бүрдүүлэх зүйлс:
•  Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
•  Иргэний өмчийн газарт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
•  Мэдүүлэг бөглөнө.
•  Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.

Шийдвэрлэх хугацаа: энгийн
Бүртгэлийн хураамж: Үйлчилгээний хураамж: 10.000 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085567

Булган 80-н жил