Бүртгэл

ТӨРСНИЙГ БҮРТГЭХ

Бүртгүүлэх хугацаа: Хүүхэд төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор бүртгүүлнэ.
Бүртгэх нэгж: Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэгч бүртгэнэ.
Бүрдүүлэх баримт бичиг :
1. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
2. Төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ /СТ-4 маягт /
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эх хувь, хуулбар
4. Эцэг, эхийн гэрлэлтийн баталгааны эх хувь, хуулбар
5. Гэрлэлтийн баталгаагүй бол эцэг, эх хамт ирэн өргөдөлийн маягт бөглөх.
Шийдвэрлэх хугацаа: өдөрт нь
Бүртгэлийн хураамж: үнэгүй

Булган 80-н жил