Бүртгэл

ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Бүртгэх нэгж: Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ.
Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:
•    1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөл (харъяа дүүргийн улсын бүртгэгчээс олгоно.)
•    2.Гэрлэгсдийн иргэний үнэмлэх эх хувь, хуулбар
•    3.Эрүүл мэндийн тодорхойлолт (сэтгэц, сүрьеэ, арьс өнгө, ДОХ)
•    4.Өмнө нь гэрлэж байсан эсэх тухай лавлагаа (УБЕГ-ын ИБТА-аас лавлагаа авах, эсвэл ТҮЦ машинаас авч болно.)
Жич: Гэрлэхийг хүсэгчид биеэр байлцаж, гэрчийн этгээдийг оролцуулна.
Шийдвэрлэх хугацаа: өдөрт нь
Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  
Дансны дугаар: 120000085580

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ