Бүртгэл

ҮРЧЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Бүртгэх хугацаа: 20 хоногийн дотор
Бүртгэх нэгж: Хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ.
Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:
Үрчлэгч (насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна )
•    1.Хүүхэд үрчлэн авах тухай өргөдлийг нотариатаар гэрчлүүлэх
•    2.Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
•    3. Иргэний үнэмлэх эх хувь, хуулбар
•    4.Эрүүл мэндийн тодорхойлолт (сэтгэц, сүрьеэ, арьс өнгө, ДОХ)
•    5.Амжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт (хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой байх)
•    6.ЦЕГ-ын тодорхойлолт (тухайн байгуулага албан бичгээр авна.)
Үрчлүүлэгч
•    1.Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон өргөдлийг нотариатаар гэрчлүүлэх
•    2.Хүүхдийн төрсний гэрчилгээ, архивын лавлагаа
•    3.7 нас хүрсэн хүүхдийн зөвшөөрлийг бичгээр авах
Жич: Сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн улсын бүртгэгч бүртгэнэ. Үрчлэгч, үрчлүүлэгч бүртгэлийн үйл ажиллагаанд биеэр байлцана.
Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг
Банкны нэр: Төрийн банк  
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085580 /төрсний гэрчилгээний үнэ-2500, үрчлэлтийн гэр/үнэ-2500/

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ