Бүртгэл

ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ

Бүртгэх хугацаа: 30 хоногийн дотор
Бүртгэх нэгж: Иргэнийоршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэнэ.
Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:
•    1.Өргөдөл (өргөдөл гаргагч овог, эцгийн нэр, нэр, төрсөн он сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан)
•    2.Төрсний гэрчилгээ
•    3.Иргэний үнэмлэхийн хуулбар
•    4.16 нас хүрээгүй хүн бол төрсний гэрчилгээний хуулбар
•    5.16 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
•    6.Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа
•    7.Бусад нотлох баримт бичгийн хуулбар
•    8.ЦЕГ-ын тодорхойлолт (тухайн байгууллага албан бичгээр авна)
•    9.ШШГА-ны тодорхойлолт
•    10.Татварын байгууллагын тодорхойлолт
Жич: Сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн улсын бүртгэгч бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг
Банкны нэр: Төрийн банк
Байгууллагын нэр: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Дансны дугаар: 120000085580 /ТГҮ-2500, ОНӨГҮ-2500/

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ