Газар эзэмших гэж юуг хэлэх вэ?
Газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.
Газар эзэмшигч хүсэлт гаргах , бүрдүүлэх материал
Иргэн газар эзэмших хүсэлтэндээ дараахь зүйлийг тусгана:
Энэхүү баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.
Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.
Үнэ төлбөргүйгээр газар эзэмших
МУ-ын иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар /хашааны/ 0,07 га газрыг , мөн хүнсний ногоо тарих зориулалтаар 0,1 га газраас илүүгүй хэмжээний газрыг хашааныхаа зэргэлдээ эсвэл тусгайлан зориулагдсан газарт олгох юм.
Мөн ИНХурлын санал , сумын ИТХ-ын шийдвэрийг үндэслэн , тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ үр тарианы зориулалтаар 100 га, хүнсний ногооны зориулалтаар 5 хүртэлх га байдаг. Хугацааны хувьд 15-60 жилийн хугацаатай байдаг. Мөн төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газрыг тухайн жилийн ГЗБ-ын төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга захирамжаар олгоно.