Төрийн үйлчилгээ

Газар өмчлөл

Газар өмчлөгч


Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.
Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар дундаа хамтран өмчилсөн бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн иргэн шинээр газар өмчилж авахыг хүсвэл
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Оршин суугаа баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг
  • Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсвэл аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн эх хувь
  • Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдийн харилцан тохиролцож байгуулсан “Газар өмчлөх эрх шилжүүлэх” гэрээний эх хувь
  • Гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Шинээр газар өмчлөн авахад ямар материал бүрдүүлэх

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Оршин суугаа баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний эх хувь
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг
  • Өмчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх
  • Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан гэрчилгээг Улсын бүртгэлийн газар олгоно.

Газар өмчилж авахад үйлчилгээний хураамж
   

  • ГХБХБГ-с кадастрын зураг авах – кадастрын зураг хэвлүүлэх-3500 төгрөг
  •                                              - Кадастрын хэмжилт хийлгэх 1 цэг нь-5924 төгрөг
  • Газар өмчлүүлэх шийдвэр-500 төгрөг
  • Газар өмчлөх өргөдлийн шийдвэрлэлт-30 хоног

Булган 80-н жил