2019 онд ажлын амжилтаараа улсын хэмжээнд 3-р байр эзэлсэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Хөдөөгийн хөгжил-Нутгийн хөгжил" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдад тавьсан хүсэлтийн дагуу “Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар "Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн дээвэр, гадна пасадыг засварлаж байна. Гүйцэтгэгч “Булган барилга” ХХК. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд тус сургуулийн биеийн тамирын талбайд сагс, волейболын талбай, гүйлтийн зам байгуулж байгуулж байгаа юм.
Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэг, Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр мини талбай байгуулагдаж байна. Дан ганц улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг харалгүй төсөл хөтөлбөрүүд, төрийн бус болон олон улсын байгууллагуудад хандсан саналууд маань эхнээсээ ажил хэрэг болсоор байна.