Мэдээ

БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Төслийн нэр:           Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төсөл

Ажлын байр:            Булган аймгийн төвд баригдах бохир усны цэвэрлэх байгууламж, гадна шугам сүлжээний барилга угсралтын ажилд өдөр тутмын хяналт тавих барилгын хяналтын инженер

Хугацаа:                     24 хүн сар

 

Барилга хот байгуулалтын яам нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төсөл”-д Булган аймгийн төвд бохир усны цэвэрлэх байгууламж, гадна шугам сүлжээний ажлын барилга угсралтын ажилд барилгын хяналтын инженерийг урьж байна.

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ:

Төслийн зохицуулагчийн /удирдах нэгжийн/ удирдлага дор барилгын хяналтын инженер нь Булган аймгийн төвд баригдах бохир усны цэвэрлэх байгууламж, гадна шугам сүлжээний ажлын гүйцэтгэлд Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам, стандартад нийцүүлэн хяналт тавьж, аймгийн Нийтийн аж ахуйн байгууллагатай хамтран ажиллана.

 

Дараах ажил үүргийг гүйцэтгэнэ (зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй). Үүнд: 

  1. Төслийн гэрээт ажлын хүрээнд барилгын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, шугам сүлжээ суурилуулалтын ажлыг зураг төслийн дагуу чанартай гүйцэтгэхэд өдөр тутам хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь нягтлан шалгах.
  2. Барилгын ажлын зөвшөөрөл, газар эзэмших эрх, зөвшөөрөл авахад НААҮБ-тай хамтран ажиллах.
  3. Барилгын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа болон талбайн ажлын журналын хөтлөлтөнд хяналт тавих.
  4. ТУН-ийн өгсөн чиглэл удирдамжийн дагуу барилга, шугам сүлжээний угсралтын ажлын ил, далд актад гарын үсэг зурж, фото зургаар баталгаажуулах.
  5. Барилга угсралтын ажлын явцад үүссэн зураг болон бусад үүсч болзошгүй асуудал, саад бэрхшээлийг тодорхойлон тухай бүр ТУН-д танилцуулах.
  6. Барилгын ажлын явц гүйцэтгэлийн талаар шуурхай зөвлөгөөнийг долоо хоног бүр барилгын гүйцэтгэгч нартай хамтарч газар дээр нь зохион байгуулж шийдвэр, биелэлтийг ТУН-д танилцуулах, ажлын явцын тайланг долоо хоног бүр гаргаж ТУН-нд ирүүлэх.
  7. Төслийн зохицуулагчийн удирдлага дор гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл, төлбөрийн нэхэмжлэлийг хянах;
  8. Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нийгэм, жендэр, гомдол барагдуулах механизмийн хэрэгжилтэд гүйцэтгэгч, НААБ, зөвлөхүүдтэй хамтран ажиллах, төслийн мэдээллийг түгээхэд хувь нэмэр оруулах, зохицуулах;
  9. Гүйцэтгэгчийн бэлтгэсэн ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагыг хянаж, санал өгөх;
  10. Барилгын ажлын явц, үе шатанд бохир ус цэвэрлэх байгууламжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах сургалт зохион байгуулахад НААҮБ, гүйцэтгэгч нарт туслалцаа үзүүлэх;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

А.         Үндсэн шалгуур

  • Барилга болон ус хангамж, ариутгах татуургын зөвлөх инженер эсвэл мэргэшсэн зэрэгтэй
  • Барилгын зураг төслийн талаар мэдлэг туршлагатай
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Барилгын захиалагч эсхүл хяналтын ажлыг 3-аас доошгүй жил хийсэн байх
  • Барилгын ажилд өдөр тутам хяналт тавих зорилгоор барилгын хяналтын инженер нь тухайн аймгийн байнгын оршин суугч байх шаардлагатай.

 

Б.         Нэмэлт шалгуур

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Төсөвчний сургалтанд хамрагдсан байх
  • Компьютерийн албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах чадвартай, шуурхай шийдвэр гаргах, мэдээллийн технологийн бусад хэрэглээний чадвартай байх байх.

 

Дараах материалыг бүрдүүлж, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн L3388@pmu.mn цахим шуудангаар ирүүлнэ:

  • Бүрэн бөглөсөн төрийн албан хаагчийн анкет (4*3 см цээж зургийн хамт)
  • Мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар;
  • Ажлын газрын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан 2 байгууллагын/

 

Холбоо барих утас:  310916/310932; Факс: 310916

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн 16 цаг.

*Зөвхөн хураангуй жагсаалтад орсон хүмүүстэй холбогдоно.

Хугацаа хоцорсон материал хүлээж авахгүй.

Булган 80-н жил