Мэдээ

Нээлттэй дуудлага худалдааны зарлал

  • .

  • 2018-05-10

  • 12

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ


Аймгийн ИТХ-ын Тэргүлэгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаар тогтоолын дагуу дараах автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
№ Машины марк, улсын, арлын дугаар Үйлдвэрлэгдсэн он Ашиглалтад орсон огноо Худалдах доод үнэ /төгрөг/ Дэнчингийн хэмжээ /төгрөг/

1. УАЗ-31512207-80 БУА 2011 2011 1,500,000 150,000

Дуудлага худалдаа 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 11.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд явагдана.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл Орон нутгийн өмчийн газрын 108 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллага дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, суудлын хураамж, иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж авчирна.
Дуудлагаар худалдах автомашинуудыг 70343390, 99348811 утсаар холбогдон мэдээллийг авна уу.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

 

Дуудлага худалдааны тухай зарлал /үл хөдлөх хөрөнгө/

  • .

  • 2018-05-08

  • 5

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

  • .

  • 2017-11-02

  • 188

Татварын Ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн “Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах” зорилтыг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй . .

Мэдээлэл технологийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна

  • .

  • 2017-10-13

                                      Мэдээлэл технологийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага
   Их, дээд сургуулийг программ хангамж, сүлжээний инженер мэргэжлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй
   Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтын чиглэлээр мэргэшиж байсан бол давуу тал болно.
   Мэргэжлээрээ ажилласан байх
   Техникийн шийдэл гаргах чадвартай
   Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай
   Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой
   Багаар хамтран ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй
   Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог

                                                                   

                                                                  Холбоо барих утас: 70342940, 99997448

                                                                   Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

Мэдээлэл технологийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна

  • .

  • 2017-10-13

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНД ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ТҮР ХУГАЦААГААР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

  • .

  • 2017-06-20

  • 3

Ажлын байрны гүйцэтгэх үндсэн үүрэг:

Төрийн мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус  нийтлэл, нэвтрүүлэг бүтээхийн  тулд  бичвэр, яриа, сурвалжлага хийх, ярилцлага авах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Сэтгүүлч, монгол хэлний багш болон нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилтэй, их, дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй /энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/
  2. Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  3. Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  4. Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, уран бүтээлч сэтгэлгээтэй байх
  5. Багаар ажиллах, зохион байгуулах, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой, хариуцлага хүлээх чадвартай байх
  6. Бичиж боловсруулах, засаж найруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах шинийг санаачлах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  1. Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Төрийн албан хаагчийн анкет
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийн материалыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Угтах үйлчилгээ хариуцсан ажилтан хүлээн авна.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоо барих утас: 70347035, 70347034

Цахим хуудас:  www.bulgan.gov.mn

Нүүр хуудас:  Булган аймгийн Засаг даргын тамгын газар

Цахим хаяг: bulgan.info@yahoo.com

 

Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт нягтлан бодогч ажилд шалгаруулж авна.

  • .

  • 2017-05-08

Тавигдах  шаардлага
1. Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн  мэргэжлээр  бакалавр буюу  түүнээс дээш  зэрэгтэй,
2. Хугацаа  хэтэрсэн  зээлийн  өр төлбөргүй, захиргааны  болон  бусад  шийтгэлгүй,
3. Нягтлан  бодогчоор 2-оос доошгүй  жил  ажилласан байх, бие даан  санхүүгийн тайлан  гаргах  чадвартай  байх,
4. Санхүүгийн болон excel программ  дээр ажилладаг  байх.

                                                        Холбогдох утас: 70342940

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЧ БАЙНА

  • .

  • 2017-03-20

  • 179

Та саналаа Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 70343445 дугаарын утас болон bulgannbh@gmail.com хаягаар 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд өгнө үү. Санал өгсөн танд баярлалаа.

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ САНАЛ АВЧ БАЙНА

  • .

  • 2017-03-20

  • 143

Та саналаа Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 70343445 дугаарын утас болон bulgannbh@gmail.com хаягаар 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд өгнө үү. Санал өгсөн танд баярлалаа.

Аймгийн засаг даргын 2016 оны А/364 дүгээр захирамжаар 54 иргэнд гараашийн зориулалтаар газрыг эзэмшүүлсэн тул гарааштай иргэд Газрын Харилцаа, Барилга Хот байгуулалтын газарт ирж гэрээ гэрчилгээгээ авна уу.

  • .

  • 2017-03-16

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНД УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

  • .

  • 118

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Албан бичиг хөтлөх, боловсруулах чадвартай
  3. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  4. Компьютерийн өргөн хэрэглээний программ болон интернет сүлжээ ашиглах чадвартай
  5. Харилцааны соёл, ёс зүйтэй
  6. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай 
  7. 22-35 насны эмэгтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Мэргэшлийн бэлтгэлийн талаарх диплом, үнэмлэх, сертификатын хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Ажил хүссэн өргөдөл

БҮРТГЭЛ:

2017 оны 03 сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Зөвхөн баримт бичгийн шалгаруулалтанд тэнцсэн иргэдтэй холбоо барьж 2017.03.17-ны 11 цагт ерөнхий мэдлэг, ярилцлагын шалгалт авна.

ХОЛБОО БАРИХ:

70347034, 99692234, 99006326

Хуудас:  1  (нийт 11 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2017 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ