Оньсон тоглоомын төвтэй болсон байна
БСШУСЯамны "Боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Могод сумын суурь боловсролын сургууль хэрэгжүүлж байна. 2016 оны дөрөвдүгээр сараас "Ардын уламжлалт өв соёл, зан заншлыг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх" сэдвийн дор зан үйлийн өргөө байгуулан "Монгол үндэсний тоглоом наадам"-ын төрлөөр хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, улмаар амьдрах чадварт суралцах үйлд хөтлөн суралцуулж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 3000 ам долларын хөрөнгө оруулалтаар оньсон тоглоом нийлүүлэгдсэн байна.