• Тендер

  • -

  • Тендерийн урилга

Тендерийн урилга /Орон нутгийн өмчийн газар/

..буцах

Ойн санд тархсан хортонтой тэмцэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА



   Огноо : 2017 оны 02 сарын 17
   Тендер шалгаруулалтын нэр: Ойн санд тархсан хортонтой тэмцэх
   Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/201700022
               
    Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ойн санд
тархсан хортонтой тэмцэх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж
байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр  худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж /төсөвт өртөгийн  40 хувьтай дүйцэхүйц буюу түүнээс дээш байх/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртөгийн  40 хувь буюу түүнээс байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт батлагдсан төсөвт төгрөгийн 1 хувьтай дүйцэхүйц тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 106 тоот өрөө Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
 Д.Ариунжаргал Утас: 99540646, 70343259
Мэйл хаяг: onug3259@yahoo.com
 Дансны дугаар: Бу.Орон нутг-н өмч-н газар Н.С 040051424

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 2098778

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар