• Тендер

  • -

  • Тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

..буцах

эшиг сумын 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
2017 оны 02 сарын 13-ны өдөр

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгагдсан Тэшиг сумын 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тэшиг сумын 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга иж бүрэн, гадна тохижилт иж бүрэн, гадна шугам сүлжээ техникийн нөхцөлийн дагуу иж бүрэн  шинээр барих ажлуудаас бүрдэнэ.

Дээрх ажлыг дор дурьдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Д/д    Хийгдэх ажлууд    Эхлэх хугацаа    Дуусах хугацаа
1.    Тэшиг сумын 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөв боловсруулах    2017.03.20    2017.04.20

1.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх
-    Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх  /Татварын өргүй байх/
-    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх  / 1.2.1, 1.2.4, 1.2.5/
-    Ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг  ирүүлэх
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
2.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017  оны 02 сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутын дотор цаасаар битүүмжилж доорхи хаягаар ирүүлнэ үү.


Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар
Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас: 70343259, 99540646

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 2098772

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар