• Тендер

  • -

  • Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Тэшиг сум/

..буцах

Булган аймгийн Тэшиг сум“Эгийн голын гатлага онгоц барих” 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ОГНОО 2016 оны 08 дугаар сарын 04
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Булган аймгийн Тэшиг сум“Эгийн голын гатлага онгоц барих”  
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: БУ/ТЭ/БХСАН/2016-04 тоот
Булган аймгийн Тэшиг сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогч Авто зам, гүүр, замын байгууламжийн барилга барих тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд “ХХК”-г Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн Энтийд “Эгийн голын гатлага онгоц барих”тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
1.    Тендерийн баримт бичгийг хүсвэл нэмэлт хувийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 40000 төгрөгийг Тэшиг Төрийн сан банк, Засаг даргын Тамгын газрын  041055001 дансанд тушаан худалдан авч болно.
2.    Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
3.    Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд: Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбар ирүүлэх. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2013,2014,2015 онд Авто зам, гүүр, замын байгууламжийн барилга барих үйл ажиллагаа явуулсан жагсаалт,өртөг ирүүлэх. Харилцдаг банк,татвар,НД-ын мэдэгдэл,Тендерийн баталгаа 2 хувь
4.    Санал ирүүлэхэд шаардагдах материал “бараа , ажил үйлчилгээний техникийн тодорхойлолт, зураг төсөв, ажлын даалгавар гэх мэт” –ыг хавсарган авна.
5.    Саналыг “ 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 1500”-аас өмнө Булган аймгийн Тэшиг сумын Засаг Даргын Тамгын Газар, Засаг даргын орлогч Д.Баярдалай утас 95558080, Архив бичиг хэргийн эрхлэгч 99605168 /-д  ирүүлнэ.
6.    Саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчидыг байлцуулан “2016 оны 09-р сарын 05”-ны өдрийн “1555”-т нээнэ.
              Гадаадын  этгээд тендер ирүүлэх эрхгүй.
     Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан оролцогчдод давуу эрх тооцно.  
     Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Булган аймгийн Тэшиг сумын Засаг Даргын Тамгын Газар, Засаг даргын орлогч Д.Баярдалай утас 95558080, Архив бичиг хэргийн эрхлэгч 99605168 Bulgan.gov.mn

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 2188599

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар