Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2016.06.06
Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хороодод гэрэлтүүлэг нэмэх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерийн баримт бичгийг хүсвэл /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 10.000 төгрөгөөр худалдан авч болно.
Үнийн саналыг 2016 оны 6 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Хангал сумын ЗДТГ-ын 201 тоот өрөөнд МЭҮТ-ын мэргэжилтэн О.Отгонсүрэн, утас 95362015 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газар
Засаг даргын орлогч Ж. Батдорж Утас 99551121, МЭҮТ-ын мэргэжилтэн О.Отгонсүрэн 95362015