“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтэрүүлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг 2015,04,01-нээс 2015 оны 5 дугаар сарын 1-ний хооронд зохион байгууллаа. Сарын аяны үеэр ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дүрэм, журмыг олон нийтэд сурталчлах, эрүүл аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх, ажиллагсдад ажлын байран дахь зөв зан үйл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага, ТББ-тай хамтран зохион байгуулж явууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье сарын аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө /хавсралт 1/ боловсруулан Аймгийн Засаг Даргын Орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороон даргаар батлуулан аж ахуй нэгж байгууллагууд, сум орон нутагт хүргүүллээ. Удирдамж төлөвлөгөөний дагуу сум орон нутаг, аж ахуй нэгж, байгууллагууд тодорхой ажил амжилттай зохион байгуулж ажиллав.
Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн сарын аяны хүрээнд:
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье сарын аяны нээлт
· Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилах
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль зохион байгуулах
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг сурталчилах, аж ахуй нэгжүүдэд уриалга гаргах
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулах
· Аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.
Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын
байранд нэвтрүүлье сарын аяны нээлт
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүд, Аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, байгууллагуудын ХАБЭА-н орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд, ажилтан сумдын Засаг даргын орлогч нар, ард иргэд нийт 150 гаруй хүн оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үер
· Сарын аяны хүрээнд хийх ажлын танилцуулга
· Ажлын байранд мөрдөгдөх стандарт, дүрэм журмын талаарх мэдээлэл
· Ажлын байрны эрүүл ахуй болон ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
· Ажлын байран дахь үйлдвэрлэлийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх нь
· Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах даатгалын сан, түүнийг ашиг тус сэдвүүдээр Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтэнүүд тус тусын чиглэлээр мэдээлэл хийлээ. /хавсралт 2/
Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт
Аймгийн хойд бүсийн 8-н сумын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодын гишүүдийг чадавхижуулах сургалт”-ыг Хутаг-Өндөр суманд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Чадавхижуулах сургалтын хүрээнд:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон бусад дүрэм журмын хэрэгжилтийн талаар
- Аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н орон тооны бус салбар хорооны ажиллах дүрэм, салбар хорооны үүрэг хариуцлага /ҮЭХ/
- Ажлын байрны эрүүл ахуй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах нь /ЭМГ/
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс өвчний шалтгаалах даатгалын сан, түүнийг ашиг тус /НДХ/
- Ажлын байран дахь аюулыг илрүүлэх, түүнийг хэрхэн зайлуулах вэ?
- Эргономикийн асуудлууд
2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийх / сумын аж ахуйн нэгж, сумын ЗДТГ/
- Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах
3. Суманд хэрэгжиж буй бүтээмж инновацийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах
Чадавхижуулах сургалтанд тус сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус салбар хороодын гишүүд, сумын ХАБЭА-н салбар хороодын гишүүд нийт 150 гаруй хүн хамрагдлаа.
Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж,
дүрэм журмыг сурталчилах
Байгууллагын эрүүл ахуйн талаар Эрүүл мэндийн газар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн талаар Нийгмийн даатгалын хэлтэс, ажлын байранд мөрдөгдөх стандарт дүрэм, журмын талаар Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ажиллагсдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар Мэргэжлийн хяналтын газар тус тус сургалтуудыг нийт сумд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын 80 гаруй хувийг оролцуулан амжилттай зохион байгуулж явууллаа.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад барилгын салбарт гарч буй осол, түүний шалтгаан, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 100 гаруй оюутнуудад мэдээлэл өгч, сурталчиллаа.
Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх
сурууль зохион байгуулах
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дарга эрхлэгч нарыг хамруулан нийт 150 гаруй иргэдэд Барилгын салбар, дэд бүтцийн салбар, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний салбар болон бусад хамгаалах хувцас, багаж хэрэгсэлийг нийтэд үзүүлэх хэрхэн ашиглах талаар үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Булган Мээж ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК-иудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг сурталчилах, аж ахуй нэгжүүдэд уриалга гаргах
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Аймгийн “Ард” телевиз болон Сайхан Монгол аялгуу 107.1 Фм-ээр “Эрүүл, аюулгүй ажлын байр” аюулгүй ажиллагааны 5А-ын дүрэм, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажиллагсадаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах уриалга зэрэг мэдээлэл, сурталчилгаа хийж ажиллахын зэрэгцээ аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гарын авлага, тараах материалыг хүргүүлэн ажиллав.
Сарын аяны хүрээнд хийж ажлыг хэлтсийн Facebook хуудас болон Вэб сайтаар сурталчилан ажиллаа.
Мөн “Эрүүл мэндийг дэмжигч – Эрүүл аюулгүй ажлын байр” уриан дор байгууллагуудын хооронд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээний үеэр Хөдөлмөрийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын ажилтнууд “Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөн”-ийг тэмцээнд оролцогчид болон үзэгчдэд хийж үзүүлэн цаашид байгууллага дээрээ хийж хэвшүүлэхийг уриаллаа.
Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулах
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд Үйлдвэрлэлийн осол, эргэжлээс шалтгаалах өвчин гарах эрсдэлтэй болон томоохон аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгт аймгийн хэмжээнд 261 аж нэгжүүдэд хийж аймгийн дундаж 79,34 хувьтай байна.
Сумдын ХАБЭА-н үзлэгийн дүнг хүснэгтээр харуулвал
Сумын нэр |
Хамрагдсан байгууллагын тоо |
Авсан дундаж оноо |
Булган сум |
36 |
79,5% |
Могод сум |
15 |
80% |
Хутаг-Өндөр сум |
24 |
80,5% |
Рашаант сум |
29 |
73% |
Хишиг-Өндөр сум |
14 |
84% |
Гурванбулаг сум |
18 |
85% |
Дашинчилэн сум |
25 |
87% |
Хангал сум |
12 |
75% |
Сэлэнгэ сум |
9 |
62% |
Орхон сум |
12 |
89% |
Бугат сум |
7 |
74% |
Тэшиг сум |
17 |
77% |
Сайхан сум |
17 |
82,5% |
Баян-Агт сум |
6 |
86% |
Бүрэгхангай сум |
5 |
85% |
Баяннуур сум |
15 |
70% |
Нийт |
261 |
79,34% |
Дүгнэлт:
Ололттой талаас дурдвал:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтэрүүлье” сарын аяны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, сумдууд сарын аяныг өөрсдийн сум, орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан байна.
Сарын аяныг зохион байгуулснаар аймгийн хэмжээний нийт байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар өргөн мэдлэгтэй болсон байдал ажиглагдаж байна.
Сум орон нутгууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд ач холбогдол өгч сарын нээлт, сургалт сурталчилгаа, үзлэг шалгалтыг жилдээ 2-оос доошгүй удаа явуулж зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хугацаат үүрэг даалгавар өгч биелэлтийг хянадаг болсон байна.
Булган аймгийн хэмжээнд 2014 онд үйлдвэрлийн осол нэг удаа бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчны ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх, тэтгэмж олгох арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг аж ахуй нэгжүүд нэг бус байгаа нь ололтой байна. Жишээ нь “ЭРДЭНЭТ БУЛГАН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” төрийн өмчит хувьцаат компанийн булган аймаг дахь салбар “Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан
-Хамт олныг хамруулсан сэрэмжлүүлэг, яриа, таниулга хийх
-ҮО-р амь үрэгдэгсдийн ар гэрт нь мөнгөн тусламж олгох
-ҮО-р урьдчилан сэргийлэх зурагт хуудас гаргах
-ҮО-р амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх, зул өргөх, ганданд ном хуруулах
Хэсэг нэгжүүдэд ээлжит бус зааварчилгаа өгөх ажлууд хийж байна.
Цаашид энэ ажлыг жил бүр уламжлал болгон бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулах хэрэгтэй байна.
Аймгийн хэмжээнд Бүтээмж инновацийг нэвтрүүлсэн шилдэг аймаг болох зорилтын хүрээнд бүх аж ахуй нэгжүүд өөрсдийн байгууллагын стандартыг боловсруулж ажлын байранд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулан мөрдөж хэвшил болсон байна.